Япон сангаас /JF/ жил бүр зохион байгуулдаг олон улсын Япон хэлний түвшин тогтоох шалгалт – Japanese Language Proficiency Test /JLPT/, 日本語能力試験 N1-N5 шалгалтыг ерөнхий боловсролын “НАРАН” сургуулийн 6-12 дугаар ангийн 50 гаруй сурагч өгснөөс 45 сурагч амжилттай тэнцэн түвшингээ ахиулж, сертификатаа гардан авлаа.
КОВИД-19 цар тахалын нөхцөл байдалд хичээнгүйлэн суралцаж, амжилт гаргасан шавь нартаа болон бэлдсэн багш нартаа сурлага、хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.