Гадаад харилцаа

Япон улсын дунд, ахлах сургуулиудтай албан ёсны гэрээтэйгээр хамтран ажиллаж бүр тогтмол сурлага, хүмүүжлээрээ тэргүүлсэн 20 – 30 сурагчийг Япон улсад аялах, суралцах эрх олгодог билээ.

Үүнд:

  • 2010 оноос эхлэн Шизүоака мужийн Шимада хотын хамтын ажиллагааны гэрээний дагуу жил бүр 6 сурагч, нэг багшийн хамт 1 сарын хугацааны  “Сурагч солилцоо”-ны хөтөлбөрт хамрагдаг бөгөөд өдгөө  70 гаруй сурагч хамрагдсан байна.
  • Мөн Япон улсын Ибараки мужийн Цүкүба хот дахь “YMCA”- олон улсын байгууллагатай хамтран ажиллаж жилд 2 удаа  сурагчдаа япон улсын түүх  соёл, зан заншил,  ахуй амьдралтай танилцах аяллын хөтөлбөрт хамруулдаг.
  • 2009 оноос эхлэн сургуульдаа олон жил тогтвортой суралцсан сурагчдаас сонгон шалгаруулж  2 жил тутамд 1 удаа 3-6 сурагчийг  “Япон Монголын торгоны зам” нийгэмлэгийн тэргүүн доктор, профессор Санжийн Дэмбэрэл багшийн тэтгэлэгээр Япон улсын Хёого мужийн Тоёока хотруу аялах эрхээр шагнаж урамшуулсаар ирлээ. Уг аялалд нийт 19 сурагч хамрагдсан байна.
  • 2005 оноос эхлэн Япон улсын засгийн газрын тэтгэлэгт “Jenesys I, II” хөтөлбөрт жил бүр    2 – 3 сурагчийг амжилттай хамруулсаар байна.
  • Мөн төгсөгчдөө Япон улсын хамтран ажилладаг хэлний бэлтгэл, их, дээд сургууль, коллежид тодорхой хөнгөлттэй нөхцөлөөр зуучлан суралцуулдаг нь бидний бас нэгэн давуу тал юм.  Нийт төгсөгчдийн маань 60 гаруй хувь нь Япон улсад суралцдаг бөгөөд 2013 онд Япон улс дах Наран сургуулийн төгсөгчдийн холбоогоо албан ёсоор байгуулж, үйл ажиллагаа явуулж байна.

Ерөнхий сайд асан Д.Содном гуйан үүсгэн байгуулсан “Монгол-Японы харилцааг дэмжих түншийн холбоо” нийгэмлэгийн гишүүн сургууль, Япон улсын иргэний агаар тээврийн компани “Japan Air Lines”-ны дэргэдэх JAL Foundation сангийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч байгууллага, “Япон Монголын торгон зам” нийгэмлэгийн гишүүн, төлөөлөгч сургууль тус тус болсон нь өдгөө “Наран” сургуулийн нэр хүндийг илтгэх буй за.

Манай сургууль нь  Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудыг сургах, хөгжүүлэх, зөв хүн болгон төлөвшүүлэх их үйлд хоёргүй сэтгэлээр хичээн ажиллаж хувийн хэвшлийн сургуулиуд дундаа нэр хүндтэй сургуулиудын нэг болж чадсан байна.