“НАРАНГИЙН НАЙРАГ – 2022” амжилттай болж өнгөрлөө

Сурагчдын авьяас, ур чадварыг дэмжих, эх хэлний боловсролыг дээшлүүлэх монгол хэлний уран үгсийн баялаг сантай танилцах, уран тод ярих, яруу сайхан унших, ой тогтоолт уран сайхны сэтгэлгээг хөгжүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулагдсан “Нарангийн найраг-2022” уралдаанд анги хамт олноо манлайлан II шатандаа амжилттай оролцсон шавь нартаа баяр хүргэе.

I-III ангийн төрөлд

  • “Тэргүүн байр” 1а ангийн сурагч Б.Энэрбүжин
  • “Дэд байр” 1б ангийн сурагч Ө.Номингэрэл
  • “Гутгаар байр” 3б ангийн сурагч Н.Цэцэглэн
  • “Тусгай байр” 2а ангийн сурагч Б.Хантөгөлдөр

IV-VII ангийн төрөлд

  • “Тэргүүн байр” 6а ангийн сурагч И.Цэлмүүн
  • “Дэд байр” 7б ангийн сурагч Ч.Наранбилиг
  • “Гутгаар байр” 5б ангийн сурагч О.Тэмүүн
  • “Тусгай байр” 4а ангийн сурагч Э.Хантайшир

VIII-XII ангийн төрөлд

  • “Тэргүүн байр” 10а ангийн сурагч Ш.Ганболор
  • “Дэд байр” 10а ангийн сурагч И.Хаш-Эрдэнэ
  • “Гутгаар байр” 9а ангийн сурагч О.Бадамсутай
  • “Тусгай байр” 8а ангийн сурагч А.Учрал

Уг тэмцээн нь цар тахлын улмаас 2 жил завсардсан хэдий ч I үе шатанд I-XII ангийн бүх сурагчид бүрэн хамрагдаж зохиолчдын шилдэг бүтээлүүдээс шимтэн уншиж, шүлэг зохиож, уран яруу хүргэх чадварыг тус тус хөгжүүлсэн сайхан үйл ажиллагаа болж өндөрлөлөө.

Мэдээг хуваалцах уу?
0 0 Саналууд
Мэдээлэлд үнэлгээ өгнө үү
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах