Сүлд дуу

Үг, ая: Ерөнхий боловсролын “НАРАН” сургуулийн 2-р үеийн төгсөгчид

Наран үргэлж мандана
Ерөнхий боловсролын “Наран” сургуулийн сүлд дуу

Дахилт:

Бид хамтдаа Наран сургуулиа дуулъя
Бид бүгдээрээ Наран сургуулиа мандуулан, бадруулсаар
Бид хамтдаа, цаг хугацаа
Шинэ зуун энэ зууны шилдэг боловсрол
Наран биднийх, бид бүгдийнх
Бид бүгдээрээ Нарандаа хайртай

Наран үргэлж мандана
Наран жаргахгүй
Саруул ухаантныг бэлтгэх
Сайхан үйлс нь Нарангийнх
Мянга мянган хүүхдүүд цуглаж
Түм түмэн жил сүндэрлэнэ

Шанд булаг усыг
Шавхаж дуусахгүйн адил
Сайхан үйлст сургууль минь
Үүрд орших болно

Дахилт:

Тэнгэр од гаригстайгаа таныг зүйрлэе
Тэнгис далайн сувд эрдэнэсээр таныг жишье
Хангай дэлхий уул устайгаа
Наран сургуулиа бид цөмөөрөө

Хонх нь дуугарч эхлэн
Хонх нь хангинаж үргэлжилсээр
Сургууль минь та
Үүрд мөнх

Дахилт:

Наран гэсэн нэгэн нэртэй
Наран гэсэн нэгэн өргөөтэй
Амьдарлын минь анхны замыг Наран минь
Амжилтын хөтөч бидний Наран

Сэтгэлээ нэгтгэн урагшаа тэмүүлсээр
Сэргэлэн цовоо манай сургуулийнхан

Сурагч гэсэн сайхан нэртэй
Сургууль гэсэн нэгэн гэртэй
Сэтгэлд хоногшсон 10 жилүүд минь
Санахад жаргалтай сайхан мөчүүд минь
Энэ бүхэн Наран сургуулийнхан

Дахилт: