“Өгөөмөр гар – 7” энэ жилийн сайн үйлсийн аяны хүрээнд бидний төлөө цаг наргүй хөдөлмөрлөж, биднийг цэвэр цэмцгэр орчинд амьдруулахад хөлс хүчээ зориулан ажилладаг Баянгол дүүргийн “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын 271 ажилтанд дархлаа дэмжих бүтээгдэхүүн, Насан туршийн боловсролын төвийн багш нарт мөнгөн хандив、Баянгол дүүргийнхээ зорилтод бүлгийн бяцхан дүү нартаа туслахаар хичээн хандиваа цуглуулж дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэст хүлээлгэн өглөө.
Хандивын аянд идэвх, зүтгэл, санаачилгатайгаар оролцсон ерөнхий боловсролын “НАРАН” сургуулийн багш, ажилчид, 1-12 дугаар ангийн сурагчид, сургуулийн дэргэдэх “АМИНСАР” цэцэрлэгийн багш ажилчид, бяцхан багачууд “НАРАН ИНТЕРАКТ” клубын сурагчид мөн бидний ажлыг үргэлж тусалж дэмждэг эцэг эхчүүд та бүхэндээ баярлаж талархаж явдагаа илэрхийлэхэд таатай байна.