Ерөнхий боловсролын “НАРАН” сургуулийн япон, англи хэлний багш нар болон 8 дугаар ангийн 60-аад сурагчид Япон улсын Шизүока мужийн Шимада хотын Каванэ дунд сургуулийн сурагчидтай “Online- 2022” цахим хичээлийг англи, япон хэл дээр амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд хамтран ажилласан Япон улсын Шизүока мужийн Шимада хотын захиргааны хамт олон, Каванэ сургуулийн багш, сурагчид, удирдлагууд мөн ерөнхий боловсролын “НАРАН” сургуулийн гадаад хэлний багш нарын заах аргын нэгдлийхэндээ гүн талархал илэрхийлье.
Япон, Монгол 2 орны хамтын ажиллагаа улам батжиж, гүнзгийрэх болтугай.