Япон улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй олон ажлын нэг бол Япон хэл суралцаж байгаа ЕБС-ийн сурагчдын зурж, хийсэн ханзны бүтээлийн ном хэвлүүлэх ажил билээ.
Энэхүү ажил маань дуусч, нийт 13 цуврал бүтээл хэвлэгдэн гарсан сайхан мэдээтэй. Нийт 12 цуврал нь сурагчдын бүтээл, харин үлдсэн нэг ном нь ханзны наадамд хэрэглэж байсан тоглоомын аргаас бүтсэн. Тус цуврал номонд ерөнхий боловсролын “Наран” сургуулийн 7-11 дүгээр ангийн нийт 23 сурагчдын бүтээл шалгаран хэвлэгдсэн байна.
Энэхүү номыг бүтээхэд хувь нэмрээ оруулсан ерөнхий боловсролын “Наран” сургуулийн Япон хэлний багш нар, нийт сурагчид, Япон сан, Япон-Монгол төв, Монголын Япон хэлний багш нарын холбоо, ханзны багийнхандаа баярлаж талархсанаа илэрхийлье.