Ерөнхий боловсролын “Наран” сургуулийн 4-р ангийн 3 бүлгийн дунд Жайка төслийн хүрээнд Японы уламжлалт тоглоом болох “Боосай карта” тоглоомоор тоглох өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү тоглоом нь хүүхдэд гамшиг ослын тухай ойлголт өгч, өөрийгөө хэрхэн хамгаалах талаар мэдлэг олгодог хөгжөөнт тоглоом юм. Тухайн өдөрлөгийг Монголд анх удаа Жайка төслийн баг болон, ерөнхий боловсролын “Наран” сургууль хамтран зохион байгуулсан бөгөөд цахимаар Япон улсын Жайка байгууллагын төлөөлөгч, Монгол улс дахь Жайка байгууллагын төлөөлөгч, Японы Нагоя Их сургуулийн профессор, багш нар, Японы Хоосоо их сургуулийн профессор, багш нар, МУИС-ын ОУХС-ын захирал, МУ-ын онцгой байдлын ерөнхий газрын төлөөлөгчид үзэж сонирхсон юм.
Өдөрлөгийн талаар Японы Асахи сонинд нийтэлсэн байна.
Тус нийтлэлд “Боосай карта”хөгжөөнт тоглоомд оролцсон Наран сургуулийн сурагчдын, сэтгэгдлийн талаар ийнхүү өгүүлсэн байна.Тоглонгоо мэдлэгээ дээшлүүлэн,байгалийн гамшиг,гэнэтийн ослоос өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ хэрхэн хамгаалах талаар суралцсан.Найз нөхөдтэйгөө тоглох нь хөгжилтэй байсан төдийгүй хөгжөөнт тоглоомыг гэр бүлийнхэндээ зааж ,хамтдаа цагийг үр бүтээлтэй өнгөрөөх хүсэлтэй байгаагаа онцгойлон бичсэн байна.
Хөгжөөнт тоглоомд хэрэглэсэн картыг Монголын баруун хязгаарт орших Ховд аймгийн хүүхдүүдийн санааг үндэслэн Жайка төслийн баг, Японы Нагоя Их сургуулийн профессор, багш нар,МУ-ын онцгой байдлын ерөнхий газрын багийнхан хамтран зохиожээ.