Ерөнхий боловсролын “НАРАН” сургуулийн япон, англи хэлний багш нар болон 7 – 8 дугаар ангийн 120 гаруй сурагчид Япон улсын Шизүока мужийн Шимада хотын 1 дүгээр дунд сургуулийн 7-р ангийн 120 гаруй сурагчидтай “Online- 2021” цахим хичээлийг англи, япон хэл дээр 2021.11.30 – 12.02 хугацаанд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Сурагчид өөрсдийгөө болон сургуулиа танилцуулан сонирхолтой харилцан яриа өрнүүллээ.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд хамтран ажилласан Япон улсын Шизүока мужийн Шимада хотын захиргааны хамт олон, Шимада хотын 1 дүгээр сургуулийн багш, сурагчид, удирдлагууд мөн ерөнхий боловсролын “НАРАН” сургуулийн япон, англи хэлний багш нартаа гүн талархал илэрхийлье.
Япон, Монгол 2 орны хамтын ажиллагаа улам батжиж, гүнзгийрэх болтугай.