Ерөнхий боловсролын “НАРАН” сургуулийн 9-р ангийн сурагч Нямхүү овогтой Нарангоо маань Оросын хөгжмийн зохиолч “Сергей Рахманинов”-ын нэрэмжит олон улсын хүүхдийн төгөлдөр хуурын тэмцээнд нийт 43 орны 300 гаруй сурагчид өрсөлдөн
- Пиано соло В ангилалд 1-р байр
- Пиано хосын ангилалд 2-р байранд орж эх орон, сургуулийнхаа нэрийг өндөрт мандуулсан сайхан амжилт гаргалаа.
Н.Нарангоодоо хичээл сурлагын өндөр амжилт хүсэхийн ялдамд ирээдүйд нэрээ цуурайтуулсан мундаг төгөлдөр хуурч болохын ерөөлийг сургуулийн нийт багш, сурагчдынх нь өмнөөс дэвшүүлье.